Thursday, May 1, 2014

спортын сэтгэл судлал

Өнөө үеийн тамирчдад тулгамдаж буй асуудал бол сэтгэл зүйн бэлтгэл юм.Ихэнх тамирчид бэлтгэл сургуулилтаа дээд зэргээр гүйцэтгэж амжилтанд хүрэх бололцоо нь бүрдсэн мэт санагдах боловч тэр бүр зорилгодоо хүрч чаддаггүй.Үүнийг тамирчны тухайн үеийн сэтгэл зүйн байдалтай холбон тайлбарладаг.Зарим хүмүүс тамирчин зөвхөн өөрийгөө хурцлах,дасгалжуулагчийн урамын үг зэргээр спортын сэтгэл зүйг өрөөсгөл ойлгох нь бий.Үүнээс гадна тамирчны сэтгэл зүйг бэлтгэх олон арга зүй байдаг юм.

 
Жишээ нь : Чикакогийн их сургуулийн доктор Бласлотто сонирхолтой туршилт явуулсан байна.Тэрээр сагсан бөмбөгийн багийг гурван хэсэгт хувааж эхний багийг өдөр бүр чөлөөт шидэлтийн бэлтгэлийг зааланд хийлгэж, хоёр дахь хэсгийг өдөр бүр бэлтгэл хийж байна хэмээн төсөөлүүлсэн. Харин гурав дахь баг юу ч хийгээгүй. Ингээд 30 хоногийн дараа туршилтанд оруулсан тамирчдын нэг дүгээр хэсгийн ур чадварын ахиц 24 % , хоёр дугаар хэсгийн ахиц 23 %-р тус тус сайжирч харин гурав дахь хэсэгт ямар нэгэн ахиц гараагүй байна. Төсөөлөн бодох нь энгийн бөгөөд хамгийн үр дүнтэй арга гэж үздэг юм.
Хамгийн анх Норман Триплетт дугуйчдад тэмцээнд оролцоход тусалж спортын сэтгэл судлаачийн үүргийг гүйцэтгэсэн юм.Мөн Карл Дайм , Колиман Гриффит нар 1920,1925 онд спортын сэтгэл судлалын анхны лабораторуудыг байгуулж спорт гүйцэтгэлийн судалгаа авч спортын сэтгэл судлалын анхын сургалтуудыг зохион байгуулж байжээ.Хожим Австрали улс 1984 онд энэхүү мэргэжлийг ашиглан дэлхийд дээгүүр байрт үнэлэгдэх болж улмаар 2000 оны Сиднейн олимпод Австралын шигшээ баг 12 спортын сэтгэл судлаачидтай хамт оролцсоноор Олимпын холбоо “Спортын сэтгэл судлаач” хэмээх мэргэжилтнүүдийг хүлээн зөвшөөрсөн юм.
Спортын сэтгэл судлалын мэргэжил бол тамирчин хэрхэн бэлгэл хийж тэмцээнд оролцож байгаад ач холбогдол өгч мөн бие махбодын идэвхийг хувь хүний хөгжил талаас нь сайжруулж,тамирчны амьдралын хором бүрийг эрүүл,аз жаргалтай байлгах үүрэгтэй.(http://www.aaasponline.org, May 2001)
Спортын сэтгэл судлалд гүйцэтгэлийг сайжруулахын тулд биологийн судалгаа , бясалгал , танин мэдэхүйн зан үйл , анхаарлын хяналт сургалт , сэтгэл зүйн бэлтгэл , амралт , төсөөлөн бодох зэрэг техникүүдийг түгээмэл ашигладаг. Мөн зөвхөн тамирчин бус шүүгч , дасгалжуулагч , спортын эмч , спорт судлаачид , хөгжимчин , бүжигчин , жүжигчин зэрэг мэргэжлийн хүмүүс спортын сэтгэл судлаачаас дэмжлэг авах боломжтой.

No comments:

Post a Comment