Thursday, May 1, 2014

темпераментийг шалгах тест

Темпераментийг тогтооход хэд хэдэн үндэслэлээр шинжиж болдог. Ер нь хүн бүр өөрийгөө судлах дуртай. Та нар ч гэсэн ямар темпераменттай болохоо мэдэхийг хүсэж байгаа байх. Темпераментийг тодорхойлох олон аргууд байдаг. Тэдгээрийн дотроос арай зугаатай, хялбархан нэгэн аргыг доор сийрүүлье.Үүнд дараах асуултад хариулахдаа өөрийнхөө ердийн амьдралд ямар байдгаа л санаж тэмдэглээрэй.
Асуултуудыг уншаад өөртөө байгаа шинжийн ард +, -,тэмдэг тавиарай. Тухайн темпераментийн асуултын 16-20 д нэмэх бол та бүрэн тэр шинжид хамаарна. Хэрэв нэмэх тэмдэг 11-15 – байвал тэр темпераментийн шинж нилээд байна. 6-10 нэмэх тэмдэг байвал тухайн темпераментийн хэв шинж тун бага болохыг гэрчилнэ . 


спортын сэтгэл судлал

Өнөө үеийн тамирчдад тулгамдаж буй асуудал бол сэтгэл зүйн бэлтгэл юм.Ихэнх тамирчид бэлтгэл сургуулилтаа дээд зэргээр гүйцэтгэж амжилтанд хүрэх бололцоо нь бүрдсэн мэт санагдах боловч тэр бүр зорилгодоо хүрч чаддаггүй.Үүнийг тамирчны тухайн үеийн сэтгэл зүйн байдалтай холбон тайлбарладаг.Зарим хүмүүс тамирчин зөвхөн өөрийгөө хурцлах,дасгалжуулагчийн урамын үг зэргээр спортын сэтгэл зүйг өрөөсгөл ойлгох нь бий.Үүнээс гадна тамирчны сэтгэл зүйг бэлтгэх олон арга зүй байдаг юм.