Спортын сэтгэл судлал
Сэтгэл судлалын шинжлэх ухааны үүсэл хөгжил өнө эртний түүхтэй.
зарим судлаачид хүн үүссэн цагаас сэтгэл судлалын шинжлэх ухааны түүх
эхэлнэ гэж үздэг. Философийн сэтгэлгээний хүрээнээс хальж бие даасан
шинжлэх ухаан болсон цаг хугацаа эргэлзээтэй яригддаг ч 19-р зууны эхэн
үед өөрийн судлах зүйл, зорилгоо тодорхойлж туршилт судалгаанд үндэслэн
сэтгэл судлалын шинжлэх ухаан бие даасан шинжлэх ухаан болсон.
Тэгвэл Сэтгэл судлалын хавсарга салбар болох Спортын сэтгэл судлалын асуудлууд өнөөдөр өргөн хүрээнд судлагдаж практикт үр дүнгээ өгсөөр байна. Одооогоос 30-35-аад жилийн өмнөөс дэлхий дахины нийт хүн амд хүрсэн салбар гэж тооцогддог залуу салбар юм. Одоогоос 30-35 жилийн өмнө энэ асуудал нь яригдаж байгаагүй гэвэл ташаа ойлголт болно. Спортын сэтгэл судлал өмнө нь судлаачид, тамирчид, дасгалжуулагч, сэтгэл судлаачид, спортын салбарын хүрээнд судлагдаж яригдаж байснаас нийт хүн амд түгэн дэлгэрээгүй байсан бол өнөөдөр нийт хүн амын дунд тархаж, эрчтэй хөгжиж байна.
Спортын сэтгэл зүйн хамгийн чухал зорилт нь "Өндөр зэрэглэлийн уралдаан тэмцээнд тамирчдыг хамгийн дээд зэргийн амжилт үзүүлэхэд нөлөөлөх" гэсэн эрхэм зорилго тавьдаг. Үүнээс улбаалан маш олон зорилго, зорилт бий. Тэдгээрийн тухай дараа ярилцах болно. Энэ зорилго өнөөдөр спортын сэтгэл зүйн практик ач холбогдол чухал гэдгийг харуулж байна. Спортын сэтгэл судлаачийн ажил нь дан ганц хүний ажил биш байдгаараа онцлог.
Хамгийн чухал асуудал нь өнөөдөр даяарчлагдаж буй нийгэмд бид техник болон тактикийн бэлтгэл сургуулилтыг өндөр түвшинд хийж гүйцэтгэх боломжооор хангагдаж байгаа ч сэтгэл зүйн бэлтгэл дутагдалтай байна.
Өнөөдөр Монгол спортын сэтгэл судлалын шинжлэх ухааныг түгээн дэлгэрүүлж практикт нэвтрүүлэхэд дараах зүйлүүдийг анхаарах нь зүйтэй юм болов уу гэсэн миний бодол байна.Үүнийгээ бусадтай хуваалцахад таатай байна.
- Спортын салбарынхан тэр дундаа спортын байгууллагын удирдлага болон багш дасгалжуулагч, тамирчдын спортын сэтгэл зүйн талаарх мэдлэг боловсролыг дээшлүүлэх
- Спортын байгууллагын удирдлага, мэргэжилтэн, багш дасгалжуулагч, тамирчид, эмч, массажист, сэтгэл зүйч нарын хамтын ажиллагааг дэмжих гэсэн асуудлууд нэн тэргүүнд яригдаж болно.
Мөн спортын сэтгэл судлалын асуудлуудыг багтаасан суурь судалгааг бусад спортын салбарын эрдэмтэн, судлаач, багш дасгалжуулагч, эмч нарын хамтаар яваалж үр дүнд дүн шинжилгээ хийх ажлыг явуулах.

No comments:
Post a Comment